Эрчим хүчний хэмнэлттэй технологи
бүтээгдэхүүнүүдийг хэрэглэнэ,
эх байгалиа хадгална

Нүүр хуудас | Вэбийн бүтэц | Холбоо барих
Халаалт, Салхивч, Хөргөлт, Сантехник, Барилгын Материал Үйлдвэрлэл
 

Бидэнтэй харилцах:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, ДЦС-4 ТӨХК-ий урд өөрийн байр.


Утас: 99114074, 88110197

И-мэйл: ganbat@mgi-m.mn

 

Шинэ мэдээ:

2015-04-18

шинэ вэб сайт

вэб сайттай боллоо

дэлгэрэнгүй »

Танилцуулга

Танилцуулга

 

Компаний эрхэм зорилго

Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологи, бүтээгдэхүүнүүдийг Монгол орондоо нутагшуулах, харилцагчдын найдвартай түнш нь байх

 

Ажлын үндсэн чиглэл

Үйлдвэрийн болон ахуйн зориулалттай барилга байгууламжийн агааржуулалтын салхивчийн систем, сантехник халаалтын систем, дулаан хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, эйр кондейшн, хөргөлтийн камер угсрах,  эрчим хүчний техник тоног төхөөрөмжийн засвар, угсралт, туршилт тохируулга, өөрсдийн үйлдвэрдээ салхивчны төрөл бүрийн хоолой, сараалж, агаарын хавхлага, агаар боловсруулах төрөл бүрийн төхөөрөмжүүд, барилгын шахмал хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх

 

Компаний тухай

2006 оноос иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилгуудад халаалт, салхивч, хөргөлт, галын бороожуулалтын системүүдийн угсралтын ажил гүйцэтгэж байна. Салхивчын төрөл бүрийн хоолой, сараалж, агаарын хавхлага, агаар боловсруулах төрөл бүрийн төхөөрөмжүүдийг өөрсдийн механик цехдээ үйлдвэрлэдэг.
2012 онд барилгын шахмал хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд оруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлээд байна.


Компаний түүх

2003-2006 онд хэрэгжүүлсэн Дулааны 4-р цахилгаан станцын тоосон системийн шинэчлэлийн 2-р шатны төслийн багц №1-ийн ерөнхий гэрээлэгч Япон улсын MHI компаний Улаанбаатар хот дахь сайт оффисын менежерийн санаачлагаар 2003 онд Монголын талын гэрээлэгч нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх Япон болон бусад улсуудын мэргэжилтэн инженер нарт туслах баг байгуулсан нь 2006 онд аж ахуйн хэлбэрт шилжиж Эм-Жи-Ай-Эм ХХК-ийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхлэсэн билээ. Байгуулагдсан цагаасаа  салхивчийн хоолой үйлдвэрлэх цехийг БНХАУ-с оруулж ирэн суурилуулсан.


Бидний ойрын зорилго

Бид өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан эрчим хүчний хэмнэлттэй жишиг амины орон сууц барих зорилготой ажиллаж байна. Ингэхдээ бид Швед улсын туршлагаар хийх бөгөөд, эхний ээлжинд 50кВт * ц/м2жил эрчим хүчний зардал бүхий байшин эхний ээлжинд барихаар ажиллаж байна. Манай гэр хороололын өрхүүдийн 70% нь 45м2 талбайтай сууцанд амьдарч байна.
     Энэ нь 45м2 x 50кВт * ц/м2жил = 2250кВт * ц/жил
Цахилгааны үнэ 80 төгрөг байхад 180 000 төгрөг болох энэ зардлаас шөнийн тариф бусад хөнгөлөлтүүд хасагдана.


Бидний хүсэл

Улаанбаатар хотынхоо хойд талд эрчим хүчний хэмнэлттэй, цаашлаад пассив, актив амины орон сууцны хороололуудын баригдсан байхыг харах, утааг байсан гэж хүүхдүүддээ үлгэр шиг ярих хүсэлтэй.